СЭДВИЙН ТОЙМ: ШИЛДЭГ 16 БАГ | ДУГААР 4

Jun 16, 2023

“ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХҮҮХЭД БҮРД ОЛГОХ НЬ ЗҮЙТЭЙ”

Хүүхдийн мөнгийн хүүхэд бүрд жигд олгох нь хүүхдийг ялгаварлан гадуурхагдах, гутаан доромжлуулахаас сэргийлдэг бөгөөд хүүхдийн эрх, нэр хүндэд халдахаас хамгаалж, тэгш байдлыг үүсгэдэг хэмээн НҮБ-ын Хүүхдийн Сан тодорхойлжээ. Манай улсад 2020 оныг хүртэл хүүхэд бүрд олгодог байсан 20 мянган төгрөгийг дэлхий нийтэд тархсан цар тахалтай холбоотойгоор 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлж байсан. Харин УИХ-ын 2022 оны 71 дүгээр тогтоол, засгийн газраас баталсан хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмын дагуу энэ оноос нийт хүүхдийн 91 хувьд уг мөнгийг олгож эхэлсэн түүхтэй. Харин улс орны эдийн засаг тогтворжсон гэж үзэн, тавдугаар сарын 31-ний өдөр засгийн газрын хуралдаанаас хүсэлт гаргасан хүүхэд бүрд хүүхдийн мөнгө олгохыг дэмжиж, долоодугаар сарын 1-ий өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болсон. Бүх хүүхдэд мөнгө олгох уу, эсвэл өрхийн амьжиргааны түвшнийш харгалзан ялгаварлан олгох уу? Гэдэг асуудал одоо ч эргэж буцсан эргэлзээтэй хэвээр байна. Хүүхдийн мөнгө нь халамж биш, хүүхэд бүрд олгож буй зөв хөрөнгө оруулалт гэж зарим хэсэг нь үздэг бол эсрэгээрээ шаардлагатй хүүхдүүдэд өгөх нь зөв гэж харсан зарим хэсэг байдаг.

Гема болон Түмэнтэнгэр багууд бидний үргэлж талцаж, хэлэлцэж байдаг уг сэдвээр мэтгэлцэгчид маань хэрхэн санаа бодлоо уралдуулж бодит гаргалгаа гаргахыг ЭНД дарж үзээрэй.


“МУ-ЫН СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨХ НЬ ЗӨВ”

МУ-ын үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд тусгагдсан хамгийн чухал сэдэв бол сонгуулийн тогтолцоо байлаа. Сүүлийн 30 жилд Монгол улс олныг төлөөлөх буюу мажоритар, хувь тэнцүүлэн хуваарилах буюу пропорциональ тогтолцоо аль алинаар нь сонгууль хийж үзсэн. Гэвч өнөөдрийг хүртэл аль тогтолцоо нь манай улсад хамгийн тохиромжтой вэ? Гэдэг асуултад бүрэн гүйцэт хариулт авч чадахгүй хэвээр байгаа юм. Харин сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг тавдугаар сарын 31-ний өдөр УИХ-аас батлаад удаагүй байна. УИХ-ын ээлжит сонгууль дөхсөн энэ үед сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь зөв үү? Буруу юу? Өөрчилснөөр ямар эерэг болон сөрөг үр дүн гарах вэ? Гэдэгт нийгэм талцсаар байна. 

Sophist болон Алтан Гэрэгэ багууд бидний үргэлж талцаж, хэлэлцэж байдаг уг сэдвээр мэтгэлцэгчид маань хэрхэн санаа бодлоо уралдуулж бодит гаргалгаа гаргахыг ЭНД дарж үзээрэй.